Сайн байцгаана уу хүмүүс ээ би захидлыг бичихээс өөр аргагүй боллоо. Бид гэрлээд 10 жил гарч байна, 2 хүүхэдтэй, нөхөр маань сайн хүн, халамжтай, архи уухгүй тамхи татахгүй орой өглөө тэнээд байхгүй гэрсэг. Үнэхээр л сайн хүн дээ. Мөнгө ч сайн олдог, намайг хүүхнүүд их азтай гэдэг л дээ. Гэхдээ сүүлийн хэдэн жил би нөхөртэйгөө сэксдээд тийм сайхан таашаал авахгүй байгаа. Яагаад ч юм өөр сайхан залуутай сэксдмээр санагддаг болсон. Намайг хэн ч харсан даруухан сайхан бүсгүй гэдэг ч яг дотроо бол халуухан гэдгээ мэдэрдэг. Нөхрийгөө байхгүйд порно үзэж тавьдаг байлаа, порно үзэхэд нөхрийнх дэндүү жижигхээн юмаа гэх бодол төрсөн.
За тэгсэн саяхан нэг ийм юм боллоо. Би найз нартайгаа шоудаж нээх явдаггүй л дээ. Жилдээ 2-3-с хэтрэхгүй. Хааяа явахад нөхөр дургүйдүү байдаг ч хүүхдүүдээ хараад л гэртээ үлддэг юм. Тэгээд саяхан нэгэн найзийн маань төрсөн өдөр болоод бид найт орлоо. Жаахан ууж бүжиглэх гэж тэгсэн нэгэн өндөр залуу надаас бүүр салдаггүй, утсаа өгчих, танилцая гээд салахгүй болохоор нь би -би нөхөр хүүхэдтэй хүн гээд үнэнээ хэллээ. Тэгсэн чинь би ч эхнэртэй хүн хүүхдүүдтэй 2-уулаа хааяа уулзаж байя гэлээ, би зугтаалаа, хайсаар байгаад ширээнд ирээд суучлаа. Гар атгаад бараг тэврэх гээд би найз нараасаа санаа зовоод хэцүү байлаа. Тэгээд хамт бүжиглэе гээд татаад найз нартайгаа хамт бүгд диско аянд бүжиглэлээ, тэгээд ая дуусаад уянгын ая явсан чинь тэр залуу яасан гээч, шууд татаад тэвэрч аваад бүжиглэлээ.
Ёооё аймаар нялуун залуу юмаа, тэвэрч авснаа чих руу амьсгаагаараа халуун оргиулаад доошоо яваад хоолой руу тэгснээ яая гэхийн завдалгүй толгой дээш болгоод уруул озоод үнсэж өглөө. Би ч түлхээд цохиод холдууллаа гэсэн ч надад үнэхээр сайхан мэдрэмж төрсөн, тэгээд хажууд суучаад найз нараас ч ичихгүй хамт гарья гээд энд шуугиантай байна чимээгүй газар ороод хуучлая хоолонд орьё гэсэн. Би ч гэртээ хурдан харих ёстойгоо мэдээд ч юм уу, найз нараасаа ичээд ч юм уу, хүн чанар маань татаад ч юм уу, тэр залууд устаа ч өгөөгүй дагаж ч яваагүй…
Уг нь тэр залуу их сайхан залуу байсан, надтай нас чацуу, том албан тушаалтай залуу байсан. Өмссөн зүүснийг нь харсан ч шаал өөр байсан. Тэгээд гэртээ ирлээ, байнга бодогдоод салдаггүй ээ, утсаа өгөөд хааяа уулздаг ч байж уу гээд кккк заримдаа болохоор үгүй үгүй өгөөгүй нь сайн болж гээд янз бүрийн юм бодсоор үнэхээр хэцүү байна аа. Энэ л жинхэнэ нууц амраг гэдэг юм болох шахжээ гэж бодож сууна даа, нууц амраг хэрэгтэй юу, хэрэггүй юу, залуусаа бодлоо бичээрэй! Намайг элдэвээр битгий хараагаарай гуйя, гэхдээ амьдралд иймэрхүү юм тохиолддог л юм байна!

0 comments:
Post a Comment